Сарын онцлох үйл явдал
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ОНЦЛОХ: ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙГ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ХИЙЛЭЭ
Байгаль орчны салбар байгууллагуудын “Хүн бүр байгалиа хамгаалъя” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг Орхон аймгийн Жаргалант суманд боллоо.
Өдөрлөгт Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон Байгаль орчны газар, Сэлэнгэ голын сав газар, Сум дундын Ойн анги зэрэг Байгаль орчны салбар байгууллагууд оролцож иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэн, ажилласан юм.
Тодруулбал, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв иргэдэд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны талаар тайлбарлаж, ирэх саруудын цаг агаарын төлөв байдлын урьдчилсан мэдээгээр үйлчилж байна. Мөн үеэр усны шинжилгээ хийж, үйл ажиллагаагаа сурталчлан, иргэд олон нийтийн сонирхсон асуултад хариулт өгөв.