Сарын онцлох үйл явдал
НАЙМДУГААР САРЫН ОНЦЛОХ: НОГООН БАЙГУУЛАМЖИЙН АРЧИЛГАА, ОРЧНЫ ТОХИЖИЛТ

Хотын хэмжээнд нийт аж ахуй нэгж , байгууллагууд гэр хорооллын багийн иргэд өөрийн эзэмшлийн 50 м доторх газарт зэрлэг ургамал устгах ажлыг зохион байгуулах тухай 2025 оны 8 дугаар сарын 1-ны өдрийн үүрэг даалгаврын биелэлтийг илгээж байна.
Манай байгууллага 2025 онд хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдэд ая тухтай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд гадна талбайгаа тохижуулах, зүлэгжүүлэх, мод тарих, зэрлэг ургамал, шарилж зэргээс сэргийлэх үйл ажиллагааг долоо хоног бүр зохион байгуулсаар байна.
Ногоон байгууламжийн арчилгаа
Байгууллагын гадна 50 м доторх мод бут, зүлэг, цэцэг ногоог услах, тарьж ургуулах үйл ажиллагааг 7 хоног бүр явуулдаг.
Зүлэг ногоо, мод бутаа долоо хоногт нэг юм уу хоёр удаа сайтар усалж арчилдаг.
Зэрлэг ургамлын тархалтыг буруулах зорилгоор шарилж тайрах ажлыг 7 хоног бүр хийж байна.
Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв нь гадна орчноо тохижуулах, шарилж, зэрлэг ургамлын тархалтыг бууруулах, албан хаагчид болон иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, харшил өвчнөөс сэргийлэхэд онцгойлон анхаарах үйл ажиллагааг цаашид ч үргэлжлүүлсээр байгаа юм.