ДОЛООДУГААР САРЫН ОНЦЛОХ: ТАСРАЛТГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА БА ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮР

2025.07.20 09:05
8

Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 109 дүгээр тогтоол, Орхон аймгийн Засаг даргын  “Хариуцлагатай эргүүл, жижүүрийг ажиллуулах тухай”  2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/612 тоот захирамжийн дагуу Ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн А/22 тоот тушаал гарсан.

Тушаалаар баяр наадмын өдрүүдээр ажиллах ээлжийн инженер, техникч нарийн хуваарийг хавсралтаар баталсан. Хуваарийн дагуу албан хаагчид жижүүрлэн ажилласанаас гадна төвийн дарга, хэлтсийн дарга нар ээлжлэн ирж ажилласан ба байнгын утсаар холбогдож байлаа. 2025 оны 07 дугаар сарын 10-аас 2025 оны 07 дугаар сарын 18-ыг хүртэлх хугацаанд байгууллага дээр гарсан гэмт хэрэг, зөрчилгүй, гаднаас ирсэн хүн байхгүй, цахилгаан, усны саатал гараагүй тайван байв. Сүлжээ болон бүх үйл ажиллагаа хэвийн явагдаж мэдээнүүд цагтаа дамжсан.

2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-21-НИЙ ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ МЭДЭЭЛСЭН БАЙДАЛ       

Хоног, хагас хоног, 5 хоног, 7 хоног, сарын урьдчилсан мэдээг цаг тухай бүр гаргаж үйлчилсэн болно. Баяр наадмын өдрүүдэд  Цаг агаарын урьдчилсан мэдээг иргэд, аж ахуйн нэгжид и-оффис систем, orkhon.weather.gov.mn сайт, Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв facebook хаяг, mail хаягаар хүргэж, албан байгууллагад утсаар мэдээлэл өгч ажилласан. 

Хуваалцах :