Сарын онцлох үйл явдал
НЭГДҮГЭЭР САРЫН ОНЦЛОХ: Орхон аймгийн УЦУОШТ-ын дарга Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяртай 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр Засаг даргын дэргэдэх 27 хэлтэс агентлаг, 2 сумын нийт 29 төсвийн шууд захирагч нартай 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
Төсвийн шууд захирагч нартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, аймгийн хурлын байгууллагын үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зүйл, заалтуудыг тусгажээ.
Нийт 4 бүлэг 19 дэд бүлэг бүхий "Эрдэнэт хүний хөгжил" уриатай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр, иргэн бүр орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын үр шимийг бодитойгоор хүртэж, иргэний оролцоо, дуу хоолой нь орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр болдог, төрийн үйлчилгээ шинэ түвшинд хүрч, шуурхай хүртээмжтэй болох юм.
Иймд 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэдлэг ур чадвараа дайчлан, баг хамт олноо манлайлан, төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга онцоллоо.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Захиргаа төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Хандмаа
Холбогдох утас: 99782558
Өрөөний дугаар: 108 тоот
email:orkhontsaguur@gmail.com