Санхүүгийн тайлан мэдээ
БНСУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР “АГААРЫН ЧАНАРЫН АВТОМАТ СТАНЦ” СУУРИЛУУЛАВ
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Ерөнхий технологич инженер бөгөөд төрөлжсөн архив, мэдээллийн дэд сангийн технологич инженер, хүний нөөцийн мэргэжилтэн О.Хандмаа
Холбогдох утас: 99782558
Өрөөний дугаар: 108 тоот
email:orkhontsaguur@gmail.com
Агаарын чанарын автомат станцын гэрээ -г энд дарж үзнэ үү
Ажлын даалгавар -ыг энд дарж үзнэ үү
Иргэн бүр оршин суугаа газрынхаа агаарын чанарыг https://agaar.gov.mn/web холбоосоор орж мэдэх боломжтой
Монгол улсын Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар Орхон аймагт “АГААРЫН ЧАНАРЫН АВТОМАТ СТАНЦ” суурилуулав. Уг автомат станц нь хүхэрлэг хий, азотын исэл, нүүрс төрөгчийн дутуу исэл, ПМ10 тоосонцор, ПМ2,5 тоосонцор, Озон гэх мэт байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоос зэрэг 6 үзүүлэлтээр 24 цаг, 365 хоног тасралтгүй хэмжих хүчин чадалтай.
Өнгөрсөн хугацаанд 8:00, 14:00, 20:00 цагуудад механикаар аймгийн төвийн агаарын чанарыг хэмждэг байсан бол өнөөдрөөс эхлэн минут тутамд тооцоолох боломжтой болж буйгаараа онцлог юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам “Стандарттай байгаль орчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Аймгийн төвүүд агаарын чанарыг хэмжих багажгүйгээс болж стандартыг мөрдүүлж чаддаггүй байсан бол уг автомат станц суурилснаар стандартаа мөрдөхөд чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн Цаг уур, орчны шинжилгээний байгууллагууд зөвхөн хэмждэг, шинжилдэг байсан бол хяналт тавих механизм бий болж, орчны хяналт бүрэн утгаараа хийгдэх боломжтой болж байгаа юм.
Агаарын чанарын автомат станц нь Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн хувьд технологийн дэвшилтэт шинэ хуудас нээхээс гадна орчны хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Нүүрс, шатах төрлийн материал, авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа бохирдлыг хэмжиж чадсанаараа хянах, тохируулга хийх, стандартаас давсан бохирдол ялгаруулж байгаа тохиолдолд эрх бүхий байгууллагад шуурхай мэдэгдэж, зохих арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж байна.
Бохирдлыг хэмжиж чадвал хянаж чадна, хянаж чадвал бууруулж бас чадна. Тиймээс улс орон даяар агаарын чанараа хэмжих боломжтой болсон.
.jpg)
Орхон аймгийн иргэд олон нийт агаарын чанарын мэдээгээ https://erdenet.mn/ сайтаар авах боломжтой.
