Аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээлэл
Цаг агаарын зөвлөмж
Өнөөдрөөс хүйтний эрч эрс чангарч Баян-Өндөр сумын нутгаар шөнөдөө -29….-34 градус, өдөртөө -22……-26 градус , Жаргалант сумын нутгаар шөнөдөө -35…..-40 градус өдөртөө - 25…-30 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа тул малчид иргэддээ дараах зөвлөмжийг хүргэж байна.
Холын замд яваа тээврийн жолоочид аюулгүй байдлаа хангаж, машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар хангах
Иргэд осгож хөлдөхөөс сэргийлж согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
Хүүхдүүддээ дулаан хувцаслахад анхаарч, дархлааг нь дэмжих
Малынхаа хашаа хорооны бүрэн бүтэн байдалд анхаарах, хэвтэр бууцыг хуурайлах мөн гадна дотно шимэгчлэх / хөх бөөс/ амьтнаас сэргийлэх
Их хүйтэн үед малын өл хоол тааруу бол осгох эрсдэл өндөр байгаа учир малыг тэжээх, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хужир шүү нэмэлтээр өгч, тэжээллэг чанарт анхаарах
20-оос хүйтний эрч суларна