Аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээлэл
“Ч.ӨНӨРСАЙХАНД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН” ӨНДӨРЛӨЛӨӨ
Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон галд өртөж, харамсалтай байдалд орсон нөхөртөө туслах, сэтгэл санаа, эд материал, санхүүгээр дэмжих зорилгоор “Ч.ӨНӨРСАЙХАНД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН” зарласан. Аян багагүй хугацаанд үргэлжилж гэгээн үйлс, сайхан сэтгэлтэй олон арван хүн нэгдэж, хүнд байдалд орсон найзад минь болон манай хамт олонд итгэл найдвар, урам зориг хайрласан. Бидний хандивын аянд нэгдсэн та бүхэндээ дахин дахин талархал илэрхийлье.
- Орхон аймгийн УЦУОШТ-ийн хамт олон
- ЦУОШГ-ын хамт олон
- ЦУОШГ Батжаргал,
- Дархан УЦУОШТ-ийн Ариунбуян,
- Цаг уурын Улаангом өртөөний ахлах,
- Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн хамт олон
- Дархан-Уул аймгийн УЦУОШТ-ийн хамт олон
- Дархан-Уул аймгийн УЦУОШТ-ийн "Ахмадын хороо"-ны хамт олон
- Орхон аймгийн УЦУОШТ-ийн "Ахмадын хороо"-ны хамт олон
- Өвөрхангай аймгийн УЦУОШТ-ийн хамт олон
- Өмнөговь аймгийн УЦУОШТ-ийн хамт олон
- Дундговь аймгийн УЦУОШТ-ийн хамт олон
- Булган аймгийн УЦУОШТ-ийн хамт олон
- Цаг уурын ахмад Оюунчимэг
- МАКС барилгын материалын дэлгүүр
- “100 айл” барилгын материалын төвийн Нямаа ах
- Great Brand-Эрдэнэт салбар,
- Del luna shop- Орхон молл 2038,
- Javzandulam Purevjav,
- М OUTLET /500.000 төгрөгийн бараа авах эрх/
- Хүргэн ах Б.Хадбаатарын найзууд “Алтангэрэлийн гэрчүүд”
- Согоот багийн “Алтан дуулга” СӨХ
- Согоот багийн ажлын алба
- Ч.Өнөрсайханы 10 жилийн ангийн хамт олон
- Г.Ганчимэг эрхлэгчтэй 5-1 байрлах "Найзууд кафе"
- Д.Даваа Г.Ганчимэг нарын гэр бүл
- Багш Баттөр,
- Шаравнямбуу,
- Болороо найз,
- Алтаншагай,
- Багын найз Байгальмаа,
- Дашням,
- Лхагва,
- Мөнхтулга найз
- Хүүгийнхээ компьютерыг өгье гэж залгасан сайхан сэтгэлтэй эгч,
- Цэвэрлэгээ хийхэд тусалсан, сэтгэл санаагаар дэмжсэннайз нөхөд хамт олон
- “Хүчтэй байгаарай”, “Далайд дусал нэмэр”, “Хандив”, “Тэнхээтэй байгаарай” гээд мөнгө илгээсэн та нартаа баярлалаа.
Та бүхний илгээсэн сэтгэлийн илгээмжээр тулгамдаж байсан олон асуудлаа шийдвэрлэж, хайр мэдэрлээ. Хайр дүүрэн та бүхний юу санасан есөн хүсэл нь биелж, эрүүл энх саруул сайхан болтугай.


