Хоёр талт хамтын ажиллагаа
ОРХОН АЙМГИЙН ЗДТГ-ТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Ерөнхий технологич инженер бөгөөд төрөлжсөн архив, мэдээллийн дэд сангийн технологич инженер, хүний нөөцийн мэргэжилтэн О.Хандмаа
Холбогдох утас: 9935-2648
Өрөөний дугаар: 108 тоот
email:orkhontsaguur@gmail.com
ОРХОН АЙМГИЙН ЗДТГ-ТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв нь өөрийн эрхлэх асуудал, үйл ажиллагааны хүрээнд жил бүр Орхон аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулж, нутгийн захиргааны байгууллагатайгаа хамтран ажиллаж гүйцэтгэл ханган ажиллаж байна.
Тухайлбалт, манай төв Орхон аймгийн Засаг даргатай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хамтран ажиллах гэрээг 2 дугаар сарын 3-ны өдөр байгууллаа.
Гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх нь төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү үр ашигтай, хариуцлагатай, ил тод болгох, бодлогын баримт бичгүүдийг бодит үр дүнд хүргэх, ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлэхэд чухал ач холбогдолтой юм. Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр “2026 он аймгийн 2026-2030 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх гарааны жил. Засгийн газар болон аймгийн Засаг даргын 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол ажлуудаа хамтдаа хэрэгжүүлж, үр дүн гаргасан жил болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мөн тэрээр, 2026 онд Эрдэнэт хотын 50 жилийн ой тохиож буй. Аймгийн ИТХ-аас ойг тэмдэглэх тогтоол гаргаж, Засаг даргын захирамжаар ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан 100 гаруй арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Байгууллага тус бүр төрөлх хотынхоо түүхт 50 жилийн ойг угтаж шинэлэг бүтээлч санаачилга дэвшүүлж, төрийн үйлчилгээний соёл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, байгууллагын орчин нөхцөлөө тохижуулах, төрийн албан хаагчдынхаа ажлын бүтээмжийг дээшлүүлэх талаар бодит ажил төлөвлөх нь зүйтэй” гэлээ.

