Wednesday , September 22 2021
Онцлох мэдээ

УЦУОШТ-ИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ МӨРДӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журам нь УЦУОШТ-ийн ёс зүйн хорооны үйл ажиллагааг зохицуулна.
1.2 Байгууллагын ёс зүйн хорооны зорилго нь төрийн албан хаагчийн баримтлах ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх, төрийн албан хаагчдын ёс зүйг мөрдөж, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, аливаа зөрчил, гажуудлаас сэргийлэхэд оршино.
1.3 Ёс зүйн хороо нь байгууллагын нийт ажиллагсдын саналаар сонгогдсон, ажиллагсдын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх, чиг үүрэг бүхий байнгын ажиллагаатай орон тооны бус байна.
1.4 Ёс зүйн хороо нь үйл ажиллагаандаа 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн баримтлах ёс зүйн дүрэм”, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйг зөрчлийг хянан шийдвэрлэх журам”, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, 2017 оны А/06 тоот тушаалаар батлагдсан Салбарын Хөдөлмөрийн дотоод журам, 2017 оны А/675 “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам” болон энэхүү журмыг мөрдөж ажиллана.
1.5 Хороо нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, тэгш хандах, шударга ёсыг баримтлах, нууцийг хамгаалах, хараат бус байх зарчмуудыг баримтална.
1.6 Хорооны шийдвэрийг байгууллагын удирдах болон гүйцэтгэх ажилтан, албан хаагчид дагаж мөрдөнө.
Хоёр. Байгууллагын ёс зүйн хорооны эрх, үүрэг
2.1. Төрийн албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах
2.2. Гомдол, мэдээлэлд холбогдох албан хаагч болон түүний харьяалах эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах
2.3. Гомдол, мэдээллийн нууцлалыг хадгалах, шаардлагатай гэж үзвэл, гомдол, мэдээлэл гаргагчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад хандах
2.4. Гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах
2.5. Ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль болон энэ журмаар тогтоосон хэмжээг зөрчсөн санаатай буюу санамсаргүй үйлдлийг хэлнэ. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөн, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндэд нөлөөлсөн ёс зүйн зөрчлийг дараах үндэслэлээр шалгана.
1. Байгууллага, иргэдээс гаргасан өргөдөл гомдол мэдээлэл
2. Дотоод хяналт шалгалтаар илэрсэн
3. Шаардлагатай гэж үзвэл удирдлагын санаачлагаар
4. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, утасаар мэдээлэгдсэн
5. Байгууллагын ажилтнуудаас гомдол мэдээлэл ирсэн
2.6 Ёс зүйн хороо нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн тухай мэдээг жилийн эцэст гаргаж Төрийн албаны зөвлөлийн ёс зүйн хороонд хүргүүлнэ.
Гурав. Хуралдааны дэг
3.1 Ёс зүйн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байна.
3.2 Хуралдааныг ёс зүйн хорооны дарга өөрийн санаачлагаар болон ажлын хэсгийн ахлагчийн саналыг үндэслэн товлон зарлана.
3.3 Ёс зүйн хорооны хуралдаан гишүүдийн олонх оролцсоноор хүчинтэйд тооцогдоно.
3.4 Ёс зүйн хороо хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.
3.5 Ёс зүйн хорооны хуралдаанд зөрчил гаргасан гэж үзэж буй ажилтныг биеэр оролцуулж тайлбар авж болно.
3.6 Ёс зүйн хорооны дарга, гишүүд нь тус тусдаа гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэхийг хориглоно.
3.7 Ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэлийг хорооны нэг гишүүн нь хөтөлнө. Тэмдэглэлд гишүүдийн санал, дүгнэлт, асуулт, хариултыг тодорхой бичих бөгөөд дарга гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

Дөрөв. Байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлт
4.1 Ёс зүйн хороо дүгнэлтээ Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын 2.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд (байгууллагын даргад) танилцуулна.
4.2 Ёс зүйн зөрчлийг хорооны хуралдаанд танилцуулахаас өмнө зөрчил гаргасан тухайн албан хаагчид ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл, нотолгоог урьдчилан танилцуулж, санал солилцсон байна.
4.2 Хорооны хуралдаанаар албан хаагчийн ёс зүйн зөрчлийг шалгасан дүнг хэлэлцээд зөрчил гаргасны нотолгоо, баримт бичгийн бүрдэл хангагдаагүй болон холбогдох нотолгоо, баримт бичиг, материалыг шалгаагүй буюу хангалтгүй шалгасан гэж үзвэл зөрчлийг шалгасан гишүүнд буцааж болно.
4.3 Гомдолтой холбоотой нууц биш маргаантай асуудлаар нийт ажилтан албан хаагчдаас санал авч болно.
4.4 Байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтан (дарга) нь Ёс зүйн хорооны дүгнэлтийн дагуу тухайн албан хаагчдад сахилгын шийтгэл хүлээлгэх шаардлагагүй гэж үзвэл энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргаж холбогдох талуудад мэдэгдэнэ.
4.5 Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасныг тогтоож, сахилгын шийтгэл ногдуулахаар гаргасан ёс зүйн хорооны дүгнэлт, байгууллагын удирдлагын саналыг аймгийн Төрийн албаны зөвлөлд холбогдох баримт, материалын хамт хүргүүлнэ.
Тав. Хүлээлгэх хариуцлага
5.1 Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн байгууллагын даргын шийдвэрээр тухайн ажилтанд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Салбарын Хөдөлмөрийн дотоод журмаар хариуцлага хүлээлгэнэ.
5.2 Байгууллага албан хаагчтай холбоотой бусад асуудал нь энэхүү журмаар зохицуулагдаагүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Тухай baasansuren tseenee

Leave a Reply