Sunday , October 22 2017
Онцлох мэдээ

Бүтэц зохион байгуулалт

Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар нь:Захиргаа, мэдээлэл үйлчилгээний хэлтэс, Цаг уурын Орчны шинжилгээний хэлтэс гэсэн бүтэцтэй боллоо

Захиргаа, мэдээлэл үйлчилгээний хэлтэс нь: газрын дарга, ЦУ-ын мэдээлэл үйлчилгээний ажилтан, ня-бо эдийн засагч, Хүний нөөц бичиг хэрэг, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа-нярав, жолооч техникч, үйлчлэгч гэсэн 8 орон тоотойгоор ажиллаж байна.

Цаг уурынорчны шинжилгээний хэлтэс нь:  Хэлтсийн дарга, Цаг уурын ерөнхий технологич инженер, Мэдээлэл харилцаа холбоо ,Цаг уурын Эрдэнэт-Овоо өртөө,  Жаргалант суманд Хаа-н цаг уурын харуул, БОШЛ, Агаарын бохирдлын судалгааны 2 харуултай, Жаргалант суманд Хангал-Жаргалант усны харуул 1 ,Үүлэнд зориудаар нөлөөлөх экспедиц гэсэн бүтэцтэй.15 орон тоотой ажиллаж байна.

  • Цаг уурын мэдээлэл үйлчилгээ нь: Анх 1981 онд Урьдчилан мэдээлэх товчоо нэртэй байгуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэр дээрх цаг уурын 118 өртөөний 3 цаг тутмын шуурхай мэдээ, Аэрологийн 4 өртөөний 12 цаг тутмын мэдээ, өртөө харуулуудын цаг агаарын аюултай үзэгдлийн шуурхай мэдээ, мөн Монгол орныг хамарч гаргасан орчны 6 зураг, газрын цаг агаарын 00,12 цагийн зураг, өндрийн цаг агаарын зураг 00, 12 цагийн зургууд, АНУ-ын Вашингтоны төвийн цаг агаарын тоон прогнозын үр дүн, Европын дунд хугацааны тоон прогнозын үр дүн 12 цагийн зургууд, хиймэл дагуулаас хүлээж авсан үүлний зураг зэрэг мэдээ материалыг ашиглан Орхон аймгийн нутаг дэвсгэрт 12 цаг(өндрийн) 24 цаг (хоногийн) 5, 7 хоногуудаар цаг агаарын урьдчилсан мэдээ, анхааруулга мэдээ, аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэг мэдээ, онц аюултай үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх мэдээг тухайн үеүүдэд нь гаргахаас гадна сарын болон дулаан хүйтний улиралын мэдээг өөрийн аймгийн онцлог байдалтай уялдуулан тус тус гаргаж байна.
  • БОШЛ: Манай БОШЛ нь 1978 оны 12 сарын 25-нд байгаль орчны бохирдлын харуул нэртэйгээр байгуулагдсан.1991 онд Эрдэнэт хотын БОШ-ний лаборатори болон өргөжсөн.

Image                              Тус лаборатори нь:

– Агаарын чанарын хяналт – шинжилгээ

– Тунадасны химийн хяналт- шинжилгээ

– Хаягдал, бохир усны хяналт – шинжилгээ

– Гадаргын усны чанарын хяналт – шинжилгээ

– Орчны цацрагийн түвшний хяналт – шинжилгээг тогтмол хийж байна.

  • Мэдээлэл харилцаа холбоо:Эрдэнэт хотын УЦУТовчоонд 1981 оны 4 дүгээр сарын 1-нд Холбооны зангилгаа телефон, телеграфын суваг нягтруулах төхөөрөмжтэйгөөр байгуулагдан, 1996 оноос компьютерийн сүлжээнд шилжин МТТ-тэй ПАД, модемоор дамжуулан мэдээ солилцож байгаад, 2004 онд сансрын холбооны VSAT системээр дамжуулан өндөр хурдтай мэдээлэл солилцож эхэлсэн байна.

Image             Эрдэнэт-Овоо станц, ХАА-н Улаантолгой харуул,Усны Жаргалант харуул: Эрдэнэт хот1976 оны01 сарын01-нээс улсын харяалалтай хот болоход Эрдэнэт-Овоо станцыг байгуулсан. Цаг уурын ажиглалт,Хаан хадлан бэлчээрийн ургамлын үзэгдэл зүй,хортон шавьжийн ажиглалт болон хөрсний чийгийн судалгааг хийдэг.Эрдэнэт-Овоо станц нь 2008 оны 4-р сараас эхлэн автоматаар1 минут тутам  агаарын температур, агаарын их, бага агаарын даралт, чийг, хур тунадас, салхины зүг хурдыг энгийн багажаар хөрсний температурууд, үүл цаг агаарын үзэгдэл, алсын барааны харагдац зэрэгт ажиглалтыг тус тус хийж байна.Мөн агаарын температур,  чийг, даралтыг хоногийн явцыг тасралтгүй өөрөө тэмдэглэх  багажуудыг ашиглаж  тодорхойлж  байна.

ХАА-н Улаантолгой харуул нь: 1978 онд байгуулагдсан. Уур амьсгалын 3 хугажааны ажиглалт , хаа-н хадлан бэлчээрийн болон төмсний үзэгдэл зүйн ажиглалт хийдэг.

Усны Жаргалант харуул нь: 1997 онд байгуулагдсан. Усны өнгөрөлт,мөсний зузаан, голын түвшний хэмжилт,усны бохрирдлын биологийн сорьцын судалгаа хийлэг.

ImageМэдээллийн сан: Манай төв нь 2004 онд Аймгийн архивт хөмрөг үүсгэсэн одоо 125 хадгаламжийн нэгжтэй. Энэхүү архивын баримтаараа Орхон аймгийн нутаг дэвсгэр дээрх үйлдвэр албан газар, аж ахуйн нэгж, ард иргэдийг байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх, уур амьсгал, цаг агаарын мэдээ материалаар, олон жилийн болон тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлыг тодорхойлж байгаль цаг агаарын нөхцөлийг үнэлж дүгнэх, шинжилгээ судалгааны ажилд өргөн хэрэглэх, ашиглах мөн эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны баримт бичгийг боловсруулахад ашиглагдах зорилготой.

  •  Ус цаг уур орчны шинжилгээний газрын хамт олон 2001 оны шинжилгээ мэдээллийн хөтөлбөрт ажлын биелэлт, чанар, үйлчилгээний ажлаараа системийн хэмжээнд 2-р байр эзэлж  каноноор, 2002 онд Ус цаг уур орчны шинжилгээний газраас Шинжилгээ мэдээллийн ажлын чанарыг сайжруулах болзолт уралдаанд 1-р байр эзэлж Ус цаг уур орчны шинжилгээний газрын өргөмжлөл, 400.0 мянган төгрөгөөр тус тус  шагнуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>