Monday , December 11 2017
Онцлох мэдээ

Эрхэм зорилго

Image

Орхон    аймаг нь: Монгол орны төв хэсэгт орших ба далайн түвшнээс 1200 метрт өргөгдсөн, 84.4 мянган га газар нутагтай,Сэлэнгэ, Булган аймгуудтай хиллэдэг.Тус аймгийн нутаг дэвсгэр нь ойт хээрийн бүсэд хамрагдах бөгөөд Эрдэнэтийн овоо зэс молибдений баялгаар арвин их нөөцтэй тул эрт дээр үеэс гадаадын шинжээчдийн анхаарлыг татсаар ирсэн.Геологчдийн бичсэнээр Эрдэнэтийн овоо нь Цагаанчулуут,Согоот уул, Дэрстийн нуруу зэрэг орчны уулсаас Хангал ,Чингэл ,Цагаанчулуутын голоор тусгаарлагдсан газарзүйн өвөрмөц онцлогтой онгон зэлүүд нутаг гэж тодорхойлогдсон.Орхон аймаг нь, Булган, Дархан, Улаанбаатар хотуудтай хатуу хучилттай авто замаар, Дархан, Улаанбаатар хот, ОХУ, БНХАУ-тай төмөр замаар холбогдсон, зам харилцаа өндөр хөгжсөн аймаг юмаа.

Image

Манай байгууллагын эрхэм зорилго: Ус цаг уур, орчны шинжилгээний үнэн зөв мэдээллээр хэрэглэгчдийг хангах, байгаль, цаг агаарын болзошгүй аюул, орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэрэмжлүүлэх,  цаг агаар, уур амьсгалын нөөцийг бүрэн дүүрэн ашиглуулах нөхцлийг бүрдүүлэх

Үйл ажиллагааны чиглэл:

Цаг уурын ажиглалт хийх

ХАА-н цаг уурын ажиглалт хийх

Ус зүйн ажиглалт хийх

Байгаль орчны төлөв байдалд хяналт шинжилгээ хийх

Мэдээлэл солилцох

Зөвлөмж өгөх

Урьдчилан мэдээлэх

Уур амьсгалын мэдээллээр үйлчлэх

Тусгай хэрэгцээний мэдээ зохиох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>