Онцлох мэдээ

“Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт”-ын угтал болгон ирээдүйн их хотын цаг агаар,уур амьсгалын нөөц,горимыг нь судлах бодит шаардлага үүдсэнээр 1972 оны намрын дулаахан өдөр шаваа тавьж,судалгааны ажлаа эхэлсэнээс хойш 43 жил өнгөрч өнөөгийн манай Ус цаг уур,орчны шинжилгээний төв маань үүсэж хөгжсөн байна.
Анх дөрвөн хүний орон тоотой хамгийн бага хөтөлбөртэйгөөр зөвхөн өртөөний түвшингөөс ажлаа эхэлж байсан бол цаг үеийн хөгжлийн хандлагатай уялдан боловсон хүчний мэдлэг ур чадварт өндөр шаардлага тавигдаж мэргэжлийн инженер техникчдийн дотор магистр 1 дээд ба бакалаврын зэрэгтэй 15, тусгай дунд боловсролтой 4 хүн буюу нийт ажилтаны 77,9 хувийг эзэлж байна.
Орхон аймгийнхаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг ус, цаг уур, орчны бохирдол, байгалийн аюулт ба гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэн хамгаалах ариун үйлстээ амжилт гарган ажиллаж байгаа хамт олоныхоо хөдөлмөр зүтгэлийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Биднийг дэмжин ажилдаг орон нутгийн хурал, захиргааны байгууллага, хамтран ажилладаг төрийн ба хувийн хэвшлийн компанийн удирдлага, хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.