Tuesday , December 10 2019
Онцлох мэдээ

Байгууллагын танилцуулга

“Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт”-ын угтал болгон ирээдүйн их хотын цаг агаар, уур амьсгалын нөөц, горимыг нь судлах бодит шаардлага үүдсэнээр 1972 оны намрын дулаахан өдөр шаваа тавьж, судалгааны ажлаа эхэлсэнээс хойш 46 жил өнгөрч өнөөгийн манай Ус цаг уур, орчны шинжилгээний алба маань их ойн баяртайгаа золгож байна.
Анх дөрвөн хүний орон тоотой хамгийн бага хөтөлбөртэйгөөр зөвхөн өртөөний түвшинээс ажлаа эхэлж байсан бол 46 жилийн дараа усны, уур амьсгалын, орчны бохирдлын чиглэлээр орон нутагтаа өргөн хэмжээний судалгаа хийдэг өртөө, харуул, орчны шинжилгээний лаборатори, цаг агаарыг урьдчилан мэдээлэх , үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх экспедиц зэрэг олон салбар нэгжтэй алба болон хөгжсөн байна.
Цаг үеийн хөгжлийн хандлагатай уялдан боловсон хүчний мэдлэг ур чадварт өндөр шаардлага тавигдаж мэргэжлийн инженер техникчдийн дотор магистр 1, дээд ба бакалаврын зэрэгтэй 15, тусгай дунд боловсролтой 4 хүн буюу нийт ажилтаны 77,9 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн УЦУОШТ-нь
– Захиргаа, санхүү аж ахуй,мэдээлэл үйлчилгээний хэлтэс – 7
– Цаг уур орчны технологийн хэлтэс – 16 ажилтантай үйл ажиллагаага явуулж байна.

Leave a Reply