Monday , December 11 2017
Онцлох мэдээ

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН 30 ЖИЛИЙН ОЙ, “НОГООН ХӨГЖИЛ- ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮНДЭС” САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЯВАГДСАН ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАЙЛАН

Орхон аймгийн ИТХ-аас заралсан сарын аян, Эрдэнэт хотод байгаль орчны төрийн байгууллага байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулах 30 бүтээлч ажилын төлөвлөгөөний дагуу байгаль орчны салбарын байгууллагуудын дунд судалгаа шинжилгээний чиглэлээр илтгэл хэлэлцүүлгийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас зохион байгуулаа.

20170426_141714

Энэхүү илтгэл хэлэлцүүлэгт Байгаль орчны салбарын байгууллага, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, ТББ-ууд, иргэд оролцов. Нийт 6 илтгэл тавигдлаа.Үүнд:

1. Ус цаг уур орчны шинжилгээний газраас: а/ Орхон аймгийн цөлжилтийн мониторингийн судалгаа ба хөрсний ус нэвчүүлэх чадвар илтгэгч нь БОШЛ-ийн агаар, хөрсний ччанарын инженер Ц.Мэндбаяр,

20170426_142258

б/ “Эрдэнэт хотын бичил уур амьсгал” илтгэгч нь УЦУОШГ-ын Эрдэнэт-Овоо өртөөний дарга бөгөөд багаж хэмжил зүйн инженер О.Хандмаа

2. Байгаль орчин аялал жуулчлалын газраас: а/ “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын талаар илтгэгч нь БОАЖГ-ын газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн О.Цэрэнчимд,

б/ Агаарын бохирдлыг бууруулах арга замууд /Орон нутгийн өнөөгийн байдал, олон улсын туршлагаас/ БОАЖГ-ын Орчны бохирдолт, хог хаягдал, химийн бодис, байгалийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ариунаа

3. Экобогд шанд ТББ-аас: Гэр, байшин хорооллын ногоон хөгжлийн гарц, шийдэл илтгэгч нь Экобогд шанд ТББ-ын тэргүүн Б.Баасандорж

4. Сэлэнгэ голын сав газрын захиргаанаас: илтгэгч нь СГСГЗ-ны мэргэжилтэн Б.Сэрчмаа

Тухай baasansuren tseenee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>